„OLAINFARM” ХК


"Олайнфарм" хувьцаат компани нь эм, химийн эм үйлдвэрлэлийн чиглэлээр 40 гаруй жилийн туршлагатай Балтийн орнуудын хамгийн том компаниудын нэг юм.

1972 онд “Олайны Хими-Эмийн үйлдвэр” нэртэй төрийн өмчит компани анх байгуулагдаж байсан. Түүнийг байгуулах гол зорилго нь ЗХУ-д үйлдвэрлэдэг эмүүдийг түүхий эдээр хангах явдал байв. 1997 онд хувьчлагдсанаар тус компани хувьцаат компани болж Ригагийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж эхэлсэн.

Өнөө үед "Олайнфарм" ХК нь Латви болон Балтийн орнуудын эмийн салбарын тэргүүлэх төлөөлөгчидийн нэг бөгөөд 1000 гаруй өндөр мэргэшсэн мэргэжилтэнүүдтэй томоохон компаниудын нэг юм. Тус компани нь Европын Холбооны Сайн үйлдвэрлэлийн практик (GMP), Байгаль орчны менежментийн стандарт ISO 14001: 2004, түүнчлэн АНУ-ын Хүнс Эмийн Агентлагийн стандарт (FDA) -ийн  шаардлагыг хангасан бөгөөд   олон улсын практикт хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн технологийг ашигладаг.