Харшил үүсгэгч

Гэрийн харшил төрүүлэгчид

Гэрийн харшил төрүүлэгчид

Гэрийн харшил төрүүлэгчид мөөгөнцөр, ургамал, хүнсний зарим зүйлс, хачиг, хүн ба амьтны арьсны хэсгүүд (эпидерми) орно. Түүнчлэн харшил төрүүлэгч өндөр чанар бүхий тоосны хачиг орно. Тоосны хачиг нь ялангуяа тавилга, гудас, дэр, хөнжил,  хивсэнд ихээр байдаг.
Тоос

Тоос

Дараах ургамал нь харшил үүсгэж болно: мод, бут сөөгний төрөлд - хус, нигүрс, самрын мод, царс, агч, улиас, яшил, хайлаас, бусад; өвс ногоонд тимати, овьёос, нугын өвс, улаан буудай, түлшний мод, хөх тариа, улаан буудай болон бусад; хогийн ургамал - Багваахай, Маалинга, хамхуул, шарилж, холтсон цэцэг гэх мэт орно. Эдгээр ургамлууд цэцэглэх үеэс хамаарч жилд гурван удаа харшлын сэдрэл үүсдэг: хавар- мод цэцэглэж байх үед (4-р сар, 5-р сар), зун (6, 7-р саруудад цэцгийн тоос болон ургацын үед), намар (8-р сараас 10-р сар хүртэл хогийн ургамал).
Амьтны гаралтай харшил төрүүлэгчид

Амьтны гаралтай харшил төрүүлэгчид

Ихэнх амьтны харшил төрүүлэгчдэд нохой, муурны үс, амьтны үсээр хийсэн дэвсгэр, дэрийг дүүргэхэд ашигладаг үслэг, ноос зэрэг ордог. Үүнээс гадна амьтны шүлс эсвэл шээснээс харшил үүсч болно. Муурны үс нэн аюултай. Шавьжны харшлын дийлэнхийг тоосны хачиг, жоом эзэлдэг бол үлдсэн бага хувьд эрвээхэйний өндөг, шоргоолж, бусад шавьж ордог.
Хоол хүнсний харшил  төрүүлэгчид

Хоол хүнсний харшил төрүүлэгчид

Ямар ч хүнсний бүтээгдэхүүн харшил үүсгэж болох боловч хамгийн түгээмэл нь сүү, өндөг, загас, хавч, шар буурцаг, улаан буудай, самар, ялангуяа газрын самар ордог. Цаашилбал, нэг адил харшилтөрүүлэгчөөс солбих урвал үүсч болно. Жишээлбэл, самрын харшилтай хүн вандуй, шар буурцаг, сэвэг зарам зэрэг бусад буурцагт ургамалд харшилтай болдог. Үүнтэй адилаар, зөгийн балд харшилтай хүмүүс өргөст хэмх, хулуу зэрэг харшилтай бол, мөн сам хорхойд харшилтай бол та хавчны харшилтай болж болно. Зарим хүмүүс хатаасан жимс, хүнсний ногоог  хадгалахад ашигладаг химийн бодис болох сульфитуудад харшилтай байдаг. Харшлын хариу урвалын шинж тэмдэг нь нь сульфит агуулсан хоол идсэний дараа амьсгалахад хэцүү болох эсвэл амьсгал гэнэт боогдох байдлаар илэрдэг. Сульфитын харшил нь хүнд хэлбэрийн астматай өвчтөнд улам муугаар нөлөөлдөг аюултай.
Мөөгөнцөрийн харшил төрүүлэгчид

Мөөгөнцөрийн харшил төрүүлэгчид

Мөөгөнцөр нь дотор болон гадаа ургадаг бичил биетэн юм. Дотор мөөгөнцөр нь ихэвчлэн хуучин хана, агаар чийгшүүлэгч, угаалгын өрөө, шүршүүрийн хөшиг, сантехник, хог хаягдал, хүнсний сав, чийгтэй подвалд байдаг. Мөөгөнцөр нь мөн гадаа өргөн тархсан байдаг. Тэдгээр нь агаар, хөрс, цэнгэг усанд ихээр агуулагддаг. Зун чийглэг, дулаан байх үеэр юмуу хавар өвс, навч нахиалсаны дараа харшил хамгийн түгээмэл тохиолддог. Харшил нь мөөгөнцрийн бичил биетүүдээс үүдэлтэй эсэхийг мэдэх нь чухал. Учир нь тухайн хүн исгэх аргаар хийсэн хүнсний сүүн бүтээгдэхүүн болох тараг, цөцгий, зөөлөн бяслаг эсвэл гурилан бүтээгдэхүүн болох улаан буудай, хөх тарианы талх нарийн боов, байцаа, утсан загас, шар айраг, согтууруулах ундаа агуулаагүй уух зүйлс гэх мэтээс харшилдаг байж болно. Мөөгөнцөрийн харшилтай зарим хүмүүст пенциллиний бүлгийн антибиотик тохирдоггүй.