Харшлын илэрлүүд

Харшлын шинж тэмдгүүд нь дан болон хавсарсан байж болно. жишээ нь нүд улайж загатнах- харшлын коньюнктивит; хамрын салст бүрхүүл хавагнах - харшлын ринит буюу хамар битүүрэх, нус гоожих; гуурсан хоолойн гэмтэл - гуурсан хоолойн багтраа; харшлын гаралтай арьсны эмгэг - чонон хөрвөс гэх зэргээр илэрнэ. Харшлын илрэл нь бие махбодийн хамгийн их өртдөг хэсгээс хамаарч өөр байж болно.  

Харшлын эсрэг тэмцэх

Харшлын илрэл нь өдөр тутмын хэвийн амьдралд таагүй байдлыг үүсгэж байдаг. Иймд харшлын шинж тэмдгүүд илэрмэгц хүрээлэн буй орчин,  харшил төрүүлэгч эсвэл цочроогч бодисыг тодорхойлж, шинж тэмдэг илрэх болон үргэлжлэх хугацаа, амьдралын чанарт нөлөөлж буй байдал зэргийг үнэлэн, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах  нь чухал юм. Харшлын эмчилгээний хамгийн үр дүнтэй арга бол түүнээс урьдчилан сэргийлэх явдал юм. Энэ нь бид харшил төрүүлэгчийг мэддэг байх ёстой бөгөөд түүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй.