Хүүхдийн харшил
Хамраас нус гоожих, нулимс гарах, арьс загатнах зэрэг харшлын шинж тэмдгүүд нь зөвхөн насанд хүрэгсэд бус хүүхдэд ч мөн адил тохиолдоно. Хэрэв эцэг эхийн аль нэг нь харшил төрөгчид мэдрэг бол хүүхдүүд нь аль ч насандаа харшилд өртөх боломжтой. Зарим тохиолдолд хүүхэд томрохын хэрээр харшил нь арилдаг бол заримдаа харшил арилахгүй насан туршид нь үлддэг […]
Хамраас нус гоожих, нулимс гарах, арьс загатнах зэрэг харшлын шинж тэмдгүүд нь зөвхөн насанд хүрэгсэд бус хүүхдэд ч мөн адил тохиолдоно. Хэрэв эцэг эхийн аль нэг нь харшил төрөгчид мэдрэг бол хүүхдүүд нь аль ч насандаа харшилд өртөх боломжтой. Зарим тохиолдолд хүүхэд томрохын хэрээр харшил нь арилдаг бол заримдаа харшил арилахгүй насан туршид нь үлддэг байна. Харшил нь гадны харшил үүсгэгчид үзүүлж буй дархлааны системийн хариу урвал юм. Харшил үүсгэгчид тухайлбал: тоосны хачиг, амьтны үс, цэцгийн тоос гэх мэт багтдаг. Эдгээр нь үрэвслийг идэвхижүүлдэг төрөл бүрийн бодисыг бий болгосноор харшлын ринит, атопик дерматит, чонон хѳрвѳс, хоол хүнсний харшил гэх мэт өвчнийг үүсгэдэг. Харшил нь халдварт ѳвчин бус тул нэгээс нөгөөд дамжихгүй. Заримдаа харшлын урвал хэдэн цаг өнгөрсѳний дараа ч илэрч болно тиймээс саяхан уусан сүү эсвэл цагийн өмнө таны хүүхдийн тоглосон мууртай холбоотой гэхэд хүндрэлтэй юм.
Эцэг эхчүүдийн харшил гэж боддог хамгийн түгээмэл шинж тэмдгүүд:
- бөөлжих, хоолонд дургүй болох, гэдэсний коликтой төстэй илрэлүүд, суулгалт, удаан жин нэмэгдэх;
- Хамраас нус гоожих, найтаах, амьсгал шуухитнах, ужиг бронхит, удаан хугацаагаар тасралтгүй ханиалгах;
- Арьсны загатнаа (дерматит, чонон хѳрвѳс);
- амархан цочромтгой болох, нойргүйдэх, байнга уйлагнах, толгой өвдөх.
Хүүхдэд харшил үүсгэж болзошгүй гол зүйлд хоол хүнс (сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, газрын самрын тос, жүрж, шоколад, шар буурцаг, улаан лооль, загас, улаан буудай), амьсгалын замын цочроогчид (тоосны хачиг, цэцгийн тоос, амьтны үс, хөгц) орно. Заримдаа, хүнсний будаг, нөөшлөгч бодисоор баялаг бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа харшлын хариу урвал илэрч болно – чихэр, амттан, зайрмаг, жигнэмэг зэрэг орно.
Сүү сүүн бүтээгдэхүүн, ялангуяа үхрийн сүүнд лактозын үл тэвчил харилцан адилгүй байдаг тул эмчид очиж зөв оношлуулах нь чухал юм.
Эх сурвалж: Murtagh’s Patient Education 6 Edition